Нийтлэл

Ухаалаг утас сонгоход юуг анхаарах хэрэгтэй вэ?

Орчин цагийн техник технологийн хөгжил нь дэлхийн өнцөг бүрд ухаалаг утас үйлдвэрлэгчдийг бий болгосоор ирсэн. Бид ухаалаг утсыг өдөр тутамдаа хэрэглэх болсон жишээ нь цахим хаяг луугаа нэвтрэх, банкны мэдээллээ шалгах, дуудлага хийх гэх мэт маш олон үйлдлийг хийж бидний цагийг хэмнэж өгдөг. Тэгвэл ухаалаг гар утас авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Илүү том дэлгэц – илүү зугаатай

Ухаалаг гар утасыг худалдаж авахад хамгийн түрүүнд дэлгэцний хэмжээ чухал байдаг. Том дэлгэцтэй утасаар аливаа нэг зураг, бичлэг мөн кино үзвэр үзэхэд илүү тохиромжтой. Учир нь гар утасны дэлгэц том байх тусам нягтаршил сайтай болж өнгө үзэмжийн чанар нь яг л  бодит мэт мэдрэмжийг танд өгөх болно. 

Өөрийн ертөнцийг зурган дээр буулга

Технологийн хөгжлийн ачаар зургийн аппаратыг орлох зүйл бидний ухаалаг утсанд бий. Infinix hot 11 play  утсыг жишээ болгон авч үзвэл уг утас нийт хоёр камертай бөгөөд тус бүр 13MP+8MP үзүүлэлттэй f/1.8 диафрагм бүхий PDAF автофокустай. Мөн 1080x30p буюу нягтаршил сайтай учир та хүссэн зургаа яагал нүдээр харж байгаа мэт зургийг утсан дээрээ буулгах боломжтой.

 

Гоо үзэсгэлэн таны гарт

Аливаа гар утасийг сонгоход гаднах утасны загвар маш чухал байдаг. Infinix hot цувралын бүх дээд зэргийн гоо зүй, метал гялгар гадаргуун нь танд гайхалтай харагдац, дээд зэргийн гоёмсог атгалтын мэдрэмжийг өгнө. Ямар ч насны хүнд тохирор эхэмсэг, минималист хэв маягийг тань бүрдүүлэх болно.

Хүчирхэг бас Хэзээд бэлэн

Ухаалаг гар утасийг авахад нэг том анхаарах зүйл бол мэдээж батерэйний хэмжээ болон цэнэг барилт байдаг. Infinix ийн гар утасны хувь 6000mAh том батарей нь эрчим хүч хэмнэх хиймэл оюун ухааны алгоритмуудтай ба энэ нь таныг бүтэн өдрийн турш хэрэглэхэд хангалттай хүрэлцэнэ. Ингэснээр та цэнэг дуусан гэж санаа зовох хэрэггүй болно.

Гайхалтай тоглоомын туршлага

Infinix Hot 11 play нь дэлгэц томтой, өндөр сэргэлтийн хурдтай дэлгэц, мөн үзүүлэлт өндөртэй тоглоомыг тоглох чадвартай процессор, стерео чанга яригчтай бөгөөд энэ бүхэн нь бусад гар утасны үзүүлэлтээрээ илүү онцлог юм. Нэмж дурдахад "Бүү саад бол" горим нь ирж буй дуудлага, мессеж ирсэн үед ч тасалдалгүй тоглох боломжтой болгодог. 

Хаанаас авах нь маш чухал

Өдөр тутмын хэрэглээг тань хангах утас бат бөх, гоёмсог мөн үргэлж таны туслах байж баталгаатай байх нь чухал. Энэ бол ухаалаг утас худалдан авахад анхаарах гол гурван шалгуур. Утасны баталгааг хувь хүнээс илүү албан ёсны дилер компани олгодог(Асуудал гарсан даруйд тэр дор нь хэрхэн шийдэх талаар зөвлөнө мөн шийднэ). Хувь хүмүүс танд лац баглаа боодол хөндөгдсөн магадгүй та анзаарвал элдэв жижигхэн гялгар наалттай байдаг энэ нь тус гар дамжсан газрын таних тэмдэг юм. Ер нь цоо шинэ утаснуудад ямар ч тийм наалт байдаггүй. Тийм учир та утас авахдаа онцгой анхаарах эсвэл албан ёсны төвөөс утас авахдаа лавлаж байх нь зөв.  Танд төгс зохицох гоёмсог, бат бөх, баталгаатай Infinix брэндийн гар утсыг Infinix Mongolia албан ёсны дэлгүүрээс худалдан аваарай.